БНХАУ-ын Соёл Аялал Жуулчлалын Яамны сайдын мэдээлснээр бямба гаригт эхэлсэн “Намрын Дунд Сарын Баяр”-ын үеэр нийт 97,9 сая жуулчид тус баярыг сонирхохоор иржээ.
Уг баяр гурав хоног үргэлжилдэг байна. Зөвхөн дотоодын жуулчдын орлого л гэхэд 6,3 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Бүтэн долоо хоног үргэлжилдэг “Үндэсний Баярын Өдөр” мөн ойртож байгаа бөгөөд үүнтэй холбоотой богино хугацаагаар ирэх жуулчдын тоо улам нэмэгдэж байгаа аж. Дотоодын жуулчдын орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ч ихэсдэг аж. Жоу улсын үеэс уг баярыг тэмдэглэж эхэлсэн бол 2008 онд бүх нийтийн амралтын өдөр хэмээн хуульчилснаар өдгөө хаврын баярын дараа орох томоохон арга хэмжээ болжээ. “Намрын Дунд Сарын Баяр”-ын үеэр Хятадууд гэр бүлээрээ цуглан үндэсний хоол болон баярын гол зоог болох саран бялууг зооглонгоо тэргэл сарыг хардаг байна.
Энэхүү баяр нь сар хамгийн тод гэрэлтэх үеэр зохион байгуулагддаг уламжлалтай.
ЭХ СУРВАЛЖ: CHINADAILY.COM