Өвөрмонголд гахайн ханиад дэгдэж, гахайн махан бүтээгдэхүүнийг хориглоод байна

Өвөрмонголд гахайн ханиад дэгдэж, гахайн махан бүтээгдэхүүнийг хориглоод байна


6 жил

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлслнээр, Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт гахайн ханиад дэгдэж, одоогийн байдлаар есөн гахай үхэж, 14 гахайд өвчний шинж тэмдэг илрээд байгаа аж. Иймд тус улс  Өвөрмонголоос амьд гахай тээвэрлэх, гахайн махны төрлийн боловсруулаагүй бүтээгдэхүүнийг нийслэл болон бусад хот руу гаргахыг бүрэн хориглосон байна.

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр БНХАУ-д гахайн ханиадны анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш зургаан мужийн 18 фермд ижил төрлийн шинж тэмдэг илрээд байгаа аж. 

Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д гахайн махны үнэ ойрын гурван жилд байгаагүйгээр өсчээ.

Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага БНХАУ-ын Засгийн газартай холбогдон яаралтай арга хэмжээ авах, гахайн мах болон мал аж ахуйн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх талаар санал солилцсон байна

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү