Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн биед халджээ

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн биед халджээ


6 жил

Ирэх сард болох Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жаир Болсонаругийн биед хутгатай этгээд халдаж, гэмтэл учруулжээ. Хэрэг өчигдөр, сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээнд Минайс Жерайс мужийн иргэд, сонгогчидтой уулзах үеэр гарсан байна.

Улстөрчийн хүү хэрэг гарсны дараа Твиттер хуудсандаа эцэг нь үхдлүүт шахуу эмнэлэгт хүргэгдсэн гэж байсан бол сүүлд “Бурхны авралаар аав минь амьд гарлаа. Бие нь сайн байгаа” хэмээн бичжээ.

Жаир Болсонаруг уулзалт хийж байх үед иргэдийн дундаас хутгаар зэвсэглэсэн этгээд гэнэт гарч ирэн дайрч, гэдсэнд нь хутгалсан юм.

Өмнө нь десант байсан Жаир Болсонару нь хэт барууны үзэлтэй улстөрч бөгөөд ирах сард болох сонгуульд ялах магадлалтай гол хүнээр нэрлэгдэж буй. Энэ долоо хоногт болсон санал асуулгаар Бразилчуудын 22 хувь нь түүнийг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.      

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү