Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" тоглолтоо хийнэ


6 жил

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын хувьд анх 2011 онд "Давтагдашгүй", 2012 онд "Эзлэн" зэрэг бие даасан тоглолтуудаа амжилттай хийж байсан юм. 

Харин энэ удаад өөрийн гурав дахь бие даасан тоглолтоо 6 жилийн дараа "Хязгааргүйн цаана" нэртэйгээр 9-р сарын 21, 22-нд 19:00 цагаас, 9-р сарын 22-нд 18:00 цагт "Corporate Convention Centre"-ийн концертын танхимд хийхээр болжээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "One music" продакшн, "ON'n &OFF" продакшн ажиллаж байна. 

Тоглолтонд хөгжмийн зохиолч Б.Чинбатын зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдох нь ээ. Мэдээж Чинбаа төгөлдөр хуур хөгжмийн гоцлол бүтээлүүдээр үзэгч, сонсогчдынхоо оюуны сонорыг мялаана. 

Харин тоглолтонд, Монголын Сонгодог, Ардын урлагийн дуучид, бүжигчид, Үндэсний язгуур урлагийн хөгжимчид, Рок Поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож, хөгжимлөг гурван үдшийг үзэгчдэд бэлэглэх нь ээ. 

Тодруулбал,

  • Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар,
  • МУГЖ Д.Жаргалсайхан,
  • МУГЖ, уртын дуучин Б.Мөнхбаатар,
  • МУГЖ, "Хурд" хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр,
  • МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжав,
  • "Никитон",
  • "Sweetymotion",
  • "S4" хамтлаг,
  • Поп дива С.Наран,
  • уртын дуучин Б.Батцэцэглэн,
  • дуучин Б.Замбалгарав,
  • И.Мишээл,
  • Софиа,
  • Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын Үндэсний Төрийн их найрал хөгжим, удирдаач МУУГЗ Н.Буянбаатар,
  • ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ,
  • Монголын рок поп урлагийн шилдэг хөгжимчид,
  • бөмбөрчин Одбаяр,
  • Батцэцэг,
  • гитарчин Батбилэг,
  • Алтангэрэл,
  • ёочин хөгжимчин Н.Шүрэнцэцэг,
  • ятгачин Номуунаа,
  • “Хөсөгтөн” хамтлагийн лимбэчин Адъяадорж, Чулуунбат,
  • Монгол Улсын Филармони,
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хийлчид
  • Чинбаагийн эгч Америкийн "Ringling Brothers Barnum Bailey" циркийн жүжигчин, бүжигчин Б.Гэрэлчимэг нар оролцоно.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү