Бэлгэдэл: Энэхүү цэцэгийг аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн үздэг. Айл гэрт байхад аз жаргал авчирдаг байна.
Орчинд үзүүлэх нөлөө: Жилийн дөрвөн улиралд цэцэгтэй байдгаараа онцлог. Орчноо үргэлж чимж байдаг.
Арчилгаа: Үндэс нь саваа дүүртэл их хурдан ургадаг бөгөөд үндэс хангалттай орон зайгүй болж дүүрэхээр ургалт удааширч, цэцэг жижгэрэн, навч нь доод хэсгээрээ унаж эхэлдэг. Жилд 2 удаа савыг нь томсгон солих шаардлагатай.
Гэрэл: Гэрэл нилээд шаарддаг. Гэрэл дутсанаас навч унжийж, цэцгийн өнгө бүдгэрч хэмжээ нь жижгэрдэг.Зундаа тагтан дээрээ гаргаж агаарт байлгах чухал.
Усалгаа: Энэ цэцэгт усалгаа маш чухал. Тасалгааны хэмтэй усаар усална. Хөрс хатахад навч унах, хуйлрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хавар, зуны улиралд усалгааг илүү сайн хийх хэрэгтэй ч хэт их усалж үндсийг илжрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Агаарын чийгшил шаарддаг учраас навчийг өдөрт 1-2 удаа шүршиж өгөөрэй.
Бусад: Өвөл гэрэл дутсан үед мөчир, иш сунаж, навч цэцэг жижгэрдэг. Тайралтыг тухай бүрт хийж өгч байх нь хэлбэрт болон зөв ургалтад тустай. Шинээр гарсан цэцэг 2-3 хоноод хагдрах тул унасан цэцгийн дэлбээг дор бүр авч хаяж байх хэрэгтэй. Мөчирнөөс үр боловсордог.