Холливүүдийн жүжигчин Венсан Кассель 21 настай модель Тина Кунакейтай гэрлэлээ


6 жил

2018 оны наймдугаар сарын 24-нд “Black Swan” киноны од Венсан Кассель болон 21 настай Францын модель Тина Кунакей нар Францад хуримаа хийжээ. Сүйт бүсгүй “Vera Wang”-ийн даашинзаар гангарсан байна.

Кассель “New York Times”-д саяхан өгсөн ярилцлагын үеэр “Шинэ амьдрал эхлүүлэх боломж байна. Би 52 настай ч 21 настай охинтой гэрлэж байна. Гэхдээ насны ялгааг эргэцүүлж үзсэн. Хүүхэд бол энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл.  Бид хүүхэдтэй болох хүсэлтэй байна” хэмээн хэлжээ.    

Түүнчлэн Кассель дахиж гэрлэнэ гэж санаагүй явсан гэнэ. Хосууд 2016 оноос хойш хамтдаа байгаа юм. Кунакей тавдугаар сард сүй тавьсан гэдгээ инстаграм хуудаснаа зарлажээ.

Кассель 1993 онд Италийн алдарт жүжигчин Моника Беллуччитай гэрлэж хоёр хүүхэдтэй болсон ч 2013 онд салсан байна.

Эх сурвалж: Vogue 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү