Өчигдөр үд дундын орчим Италийн хойд бүсийн Генуя хотын ойролцоо автозамын томоохон гүүр нурж, олон хүний амь үрэгджээ.
Ширүүн аадар бороо орж байх үед гүүрний 80 метр урттай хэсэг нурснаас зорчиж байсан автомашинууд 100 метр орчмын өндрөөс төмөр зам руу унасан байна.
Сүүлийн байдлаар энэ ослын улмаас доод тал нь 22 хүн амь үрэгдсэн тухай Италийн замын хөдөлгөөнийг зохицуулах газар мэдээлжээ.
Нийтдээ 200 гал сөнөөгч ослын газар ажиллаж байна.
Моранди нэртэй энэ гүүрийг 1960-аад оны үед байгуулж байжээ. Ослын үед хуучирсан гүүрний суурийн тулгуурыг нэмж хүчитгэх ажлыг хариуцагч компанийн ажилтнууд гүйцэтгэж байсан гэнэ.