Өмнөд болон Умард Солонгосын дараагийн дээд хэмжээний уулзалт 9 дүгээр сарын 12-нд юмуу 13-нд Пхеньянд болно гэж Өмнөд Солонгосын олон улсын хэрэг, үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхийлөгчийн зөвлөх Мун Чун Ин хэлжээ.
Хоёр Солонгосын төлөөлөгчид өчигдөр хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд яриа хэлэлцээ хийж дээд хэмжээний уулзалтыг 9 дүгээр сард хийхээр тохиролцсон юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд Панмүнжомд уулзсан билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд Солонгосын хойгт хөгжил цэцэглэлт, энх тайван байдал тогтоох тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм.