Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн аварга том бичээсүүдийг ил гаргажээ

Дэлхийн Хоёрдугаар дайны үеийн аварга том бичээсүүдийг ил гаргажээ


6 жил

  Ирландын зүүн эрэг дагуу дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн Хоёрдугаар дайны үед ашиглаж байгаад мартагдсан газар дээрх тэмдгүүд ил гарчээ. 

Ирланд хэлээр тус улсын нэрийг “Éire” гэж бичдэг бөгөөд сүүлийн өдрүүдэд дэгдсэн түймрийн дараа газар дээр томоор бичсэн ийм нэрнүүд ил гарчээ.

Түүхэнд өгүүлснээр нийтдээ 80 ийм тэмдэглэгээг Ирландын эргийн дагуу бичиж үлдээсэн нь Германы онгоцнууд Британийг бөмбөгдөхөөр ирэх үед энэ бол төвийг сахисан орны газар гэдгийг мэдэгдүүлэх зорилготой байсан гэнэ.

Мөн Германы эсрэг агаарын ажиллагаа явуулж байсан Холбоотнуудын армийн онгоцнуудад анхааруулах зорилготой байсан бололтой. Олон жил нуугдаж байсан тэмдэгүүдийг Ирландын Агаарын хүчнийхэн, Онцгой байдлын албаныхан илрүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү