Өнгөрсөн бямба гарагт Швейцарын зүүн нутгийн уулархаг бүсэд аялал жуулчлалын нисэх онгоц осолдож, 20 хүн амиа алдсан байна. Амиа алдсан 20 хүний 17 нь зорчигч, гурав нь нислэгийн багийн гишүүн байжээ.
Мөн тэдгээрийн 11 нь эрэгтэй, 9 нь эмэгтэй хүн байсан байна.
“JU-Air” агаарын тээврийн компанийн “JU-52 HB-HOT” нисэх онгоц нь Швейцарын өмнөд хилийн ойролцоох Локарно хотод хоёр өдрийн аялал хийгээд Цюрих руу буцах үедээ осолдсон байна. Ослын шалтгаан одоогийн тодорхойгүй байгаа бөгөөд албаны хүмүүс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
“JU-Air” агаарын тээврийн компани ослын дараа мэдэгдэл хийж, ослын улмаас амиа алдсан хүмүүсийн гэрд бүлд мэдээ хүргэх арга хэмжээ авсан бөгөөд дахин мэдээлэл хийх хүртэл бүх нислэгээ цуцалсан байна.
“Онгоц сүйрсэн газрын нөхцөл байдлаас харахад нисэх онгоц урд хэсгээрээ маш хурдтай газарт унасан байна. Үүнээс үзвэл нисэх онгоц осолдохоосоо өмнө өөр нэг нисэх онгоц эсвэл цахилгааны утас гэх мэт зүйлтэй мөргөлдсөн байж болох юм” гэж Швейцарын Тээврийн аюулгүй байдлын мөрдөн шалгах зөвлөлийн гишүүн Даниэль Кнехт мэдэгдлээ.
Харин ослыг хажуугаас нь харсан гэрчийн мэдүүлснээр, нисэх онгоц урд зүгт 180 хэмийн эргэлт хийснийхээ дараа газар луу яг чулуу шиг унасан гэсэн байна.
ШВЕЙЦАРТ НИСЭХ ОНГОЦ ОСОЛДОЖ, ОЛОН ХҮН АМИА АЛДЖЭЭ
8 жил /2018-08-06 01:13:36 GMT+8/
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
1452
3 долоо хоног
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
1236
3 долоо хоног
Маргааш нийтийн тээврийн 55 чиглэлд өөрчлөлт орж, гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна
1459
3 долоо хоног
Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан
1583
4 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
2528
1 сар
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
2963
2 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
76529
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
71202
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
1
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд