Оросын алдартай сэтгүүлчид Төв Африкийн БНУ-д алагджээ

Оросын алдартай сэтгүүлчид Төв Африкийн БНУ-д алагджээ


6 жил

   Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэгт тооцогддог Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хөлсний цэргүүдийн тухай баримтат киноны зураг авч байсан Оросын сэтгүүлчдийн багийн гурван гишүүн алагдсан тухай мэдээлжээ.

Тэднийг дээрмийн халдлагын золиос болсон гэж орон нутгийн цагдаа дүгнэсэн байна. Амь үрэгдсэн хүмүүс нь сэтгүүлч Орхан Жемал, найруулагч Александр Расторгуев, зураглаач Кирилл Радченко нар байсан гэнэ.

 

Сэтгүүлчдийг тус улсын төв бүсийн Сибут хотоос 23 км зайтай замд явахад нь зэвсэгт этгээдүүд халджээ. Гурван цогцос болон суманд сийчэгдсэн автомашиныг зам дээрээс олж, Сибут дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын байранд хүргэсэн байна.

Удахгүй цогцоснуудыг тус улсын нийслэл Бангуй дахь ОХУ-ын элчин сайдын яаманд хүргэж, эх оронд нь буцаах арга хэмжээ авна гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү