Хатан хаанаас өмнө орондоо орох нь Британий язгууртны гэр бүлийн гишүүдэд хориотой

Хатан хаанаас өмнө орондоо орох нь Британий язгууртны гэр бүлийн гишүүдэд хориотой


6 жил

Их Британий хатан хааны гэр бүлийн хүрээнд хачин сонин дүрэм журам хэрэгждэг гэдэг. Тэдгээрийн дотор язгууртны гэр бүлийн ямар ч гишүүн хатан хаанаас өмнө унтахаар орондоо орж болдоггүй дүрэм нь хамгийн хэцүү гэнэ.

 

Тэр бүү хэл хатан хааны нөхөр, ханхүү Филип ч ингэх эрхгүй байдаг ажээ.

Хатан хааны хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сэр Уилльям Хесэлтайн саяхан “The Royals in Australia” номонд зориулж ярилцлага өгөхдөө энэ тухай өгүүлсэн байна.

Тэр “Хатан хаанаас өмнө орондоо орохыг бүгд байж боломгүй зүйл гэж үздэг” хэмээн ярьжээ.

Одоо 92 настай хатан хаан нойр багатай, шөнө дундаас нааш унтдаггүй нь байдлыг улам хэцүү болгодог байна.

Гэхдээ гэр бүлийнхнээс нь ганцхан талийгаач Дайана гүнж энэхүү дүрмийг тэвчилгүй зөрчдөг байсныг Хезэлтайн ярьжээ.

Саяхан ханхүү Харритай гэр бүл болж, харьцангуй чөлөөт амьдралаас язгууртны хатуу дэг ёсонд шилжсэн Америк бүсгүй Меган Мэркл энэхүү дүрмийг хэрэгжүүлэх гэж багагүй бэрхшээлтэй тулгарч байгаа нь тодорхой.

 

Эх сурвалж: Business Insider

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү