Бэлгэдэл: Эрчүүдэд болон хилэнцийн ордныхонд ээлтэй. Луу мод нь хүний ярих чадварыг хөгжүүлдэг гэнэ.
Орчинд үзүүлэх нөлөө: Байгаа орчиндоо эерэг энерги ялгаруулдаг, орчны энергийг тэнцвэржүүлдэг. Агаар цэвэршүүлдэг ТОП цэцэгсийн тоонд ордог. Орчин голохгүй ургах чадвартай, тэсвэртэй ургамал.
Арчилгаа: Арчилгаа бага шаарддаг.
Гэрэл: Нарны шууд тусгалд тавихгүй байх. Сарнисан тод гэрэлтэй орчинд илүү тохиромжтой. Хэт хурц наранд навч үзүүрээсээ хатаж шарладаг. Хойш харсан цонхон дээр байрлуулж болно.
Усалгаа: Услах горим хэвийн. Услахдаа хөрсийг хангалттай чийглэж услах бөгөөд дараагийн усалгааг өнгөн хөрсийг 1см орчим хатсаны дараа хийнэ. Хэт усалгаа, хөрсийг байнга чийгтэй байлгаснаар ургамал ялзрах аюултай.
Бусад: Навч хамгийн доод хэсгээс хагдарч унах нь хэвийн зүйл, хамгийн түрүүнд гарсан навч гэсэн үг, бусад хэсгийн навч дараалан унаж байгаа бол асуудал байгаагийн шинж бөгөөд энэ тохиолдолд усалгаа ихэдсэн, шим тэжээл дутагдсан байж болно. Хавраас намар хүртэл хугацаанд ногоон ургамлын бордоогоор 2 долоо хоногтоо нэг удаа бордож байх хэрэгтэй.