Бэлгэдэл: Орчны энергийг тэнцвэржүүлж, таагүй аура, муу энергийг арилгадаг. Мөнхийн ногоон өнгө нь урт удаан, амар тайван амьдралыг бэлгэддэг.
Орчинд үзүүлэх нөлөө: Агаарт байгаа өвчин үүсгэгч бактеруудыг устгадагаараа эмчилгээний ач холбогдолтой. Сагсгар ногоон шилмүүсээр орчноо чимдэг.
Арчилгаа: Арчилгаа багатай. Тусгай арчилгаа байхгүй. Хэт халуун , хуурай нөхцөлд дургүй.
Гэрэл: Нарны шууд тусгалаас зайдуу сарнисан гэрэлтэй орчинд илүү тохиромжтой. Хойд болон зүүн талын цонхон дээр байрлуулж болно. Зундаа тагтан дээрээ гаргаж агаарт байлгах нь зүйтэй.
Усалгаа: Хоёр усалгааны хооронд хөрсийг хатсан эсэхийг шалгаж байж дараагийн усалгааг хийнэ. Сэрүүн чийглэг орчинд тааламжтай ургадаг тул хөрсийг хэт хатаахгүй байхад анхаарна. Мөн өдөртөө 1-2 удаа шүршиж өгөх эсвэл ургамлыг тойруулж ус тавьж өгвөл сайн.