Олимпийн мөнгөн медальт уран гулгагч Евгения Медведева “Голос дети” шоуны финалын шатанд шалгарсан Кристиан Костов хэмээх хөвгүүнтэй дурлалын романс үүсгэсэн талаар хойд хөршийн хэвлэлүүд шуугиж байна.
Тэд Горькийн цэцэрлэгт хүрээлэнд болсон олон нийтийн арга хэмжээн дээр анх хамтдаа очсон бөгөөд дурлалт хосууд гэдэг нь харахад л андашгүй байсан гэнэ. “Тэд хөтлөлцөөд, өөд өөдөөсөө харан нэг, нэгнээсээ харцаа салгаж чадахгүй, ичингүйрхэн инээмсэглэж байсан. Дурлалын о хаясан ид халуун дээрээ байгаа өсвөр насныхан л ингэдэг” хэмээн “СтарХит” үдэшлэгт очсон зочид ярилцаж байжээ.