Хонин нүдэн үнэнч хайрын бэлгэдэл

Хонин нүдэн үнэнч хайрын бэлгэдэл


6 жил

Бэлгэдэл:Шинэ бүхний эхлэл, үнэнч хайр, ариун нандин байдлыг бэлгэддэг. Нялх бяцхан үрээ өлгийдэн авч буй ээж, гал голомтоо бадрааж буй шинэхэн хосуудад бэлэглэхэд тохиромжтой.

Орчинд үзүүлэх нөлөө: Агаар цэвэршүүлдэг топ цэцэгсийн тоонд ордог. Хоногийн 24 цагаар хүчилтөрөгч ялгаруулдаг цөөхөн цэцгийн нэг. Унтлагын өрөөнд тавихад тохиромжтой. Орчин дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж өгснөөр тайван амгалан амрах боломжийг бүрдүүлдэг байна.

Арчилгаа: Чийгшил нилээд шаарддаг.

Гэрэл: Нарны шууд тусгалд тавихгүй байх. Сарнисан тод гэрэлтэй орчинд тохирно. Хэт хурц наранд навч үзүүрээсээ хатаж шарладаг.

Усалгаа: Агаарын чийгшил их шаарддаг учир тогтмол шүршиж өгөх, агаарын хэм хуурай, халуун орчинд навчийг 3-4 удаа шүршиж өгөх хэрэгтэй. Цэцэг болон цэцгийн бундуйг шүршиж болохгүй. Услахдаа хөрсийг хангалттай чийглэж услах бөгөөд дараагийн усалгааг өнгөн хөрсийг 1 см орчим хатсаны дараа хийнэ.

Бусад: Цэцэглэлтийн үед 2 долоо хоногтоо нэг удаа цэцэглэдэг цэцгийн бордоогоор бордоно. Ургамлын хортон шавжинд өртөмхий талдаа байдаг учир тогтмол шүршиж өгснөөр чийгшлийг тохируулахаас гадна амьтнаас сэргийлнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Отгоо [64.119.20.xxx] 4 жил
Сайхан мэдээлэлд баяраллаа
Должинсүрэн [202.131.241.xxx] 5 жил
Хонин нүдэнг гадаа мандалд тарьж болох уу. Нэг наст уу
Зочин [64.119.20.xxx] 4 жил
Олон наст цэцэг би зуслан дээрээ хөрсбнд суулгасан