Аугаа барилгууд; Булгукса сүм

Аугаа барилгууд; Булгукса сүм


6 жил

Булгукса нь Кёнжу нийлслэл дэх Шиллагийн эриний барилгуудын нэг чухал хэсэг нь бөгөөд бараг тэр чигтээ мод, чулуугаар баригджээ.

Булгукса олон барилгаас бүрддэгийн дотор модон залбирлын танхим, чулуун лавирангууд, түүнчлэн өөр бусад гүүр, шатнууд бий.

Үүн дотор нэлээд хэдэн талбай байдгийн нэгийнх нь хажууд Тэунжон буюу Гэгээрлийн их танхим хэмээх залбирлын гол танхим байдаг. Эдгээр танхим намхан алдартай, дүнзэн тулгууртай агаад Хятад байшингуудынх шиг вааран хавтан дээвэртэй. Танхимууд тод өнгө будагтайн дээр орж гарахад амар том үүдтэй. Солонгос сүмүүдийн адилаар эдгээрийг хадаасгүйгээр, мод шаантаглах аргаар барьсан тул заримдаа эдгээрийг задлан өөр газар аваачиж угсарч болдог байна. Хятад, Япон, Солонгосын эртний модон байшинг анхны төлөвлөгөөг нь баримтлан хэдэн зуун жил дамнуулан барьдаг байжээ.

Тиймээс эдгээрийг уламжлалт модон урлал, чимэглэл агуулсан асар эртний бүтээл гэж тооцдог байна.    

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү