72 000 м2 талбайтай, 1км урт хана бүхий Гран Пале бол дэлхийн үзэсгэлэнгүүдийн эрин үеэс үлдэж хоцорсон, XIX зууны хамгийн том үзэслэлэнгийн барилга юм.
72 000 м2 талбайтай, 1км урт хана бүхий Гран Пале бол дэлхийн үзэсгэлэнгүүдийн эрин үеэс үлдэж хоцорсон, XIX зууны хамгийн том үзэслэлэнгийн барилга юм.
Тус барилгыг 1900 оны Дэлхийн үзэсгэлэнгээс гуравхан жилийн өмнө барьсан бөгөөд төмөр, шилээс бүтсэн үндсэн хийцийг Парисын Экол де Боз-Артаас (Боз-артын сургууль) түгээн дэлгэрүүлж байсан неоклассик Боз-Арт маягийн сүрлэг чулуун нүүрэн талтай хослуулан барьжээ.
Неоклассик чулуун элементүүд оруулж өгсөн нь зоримог цоо шинэ шийдэл байв.
Байгууламжийн хөрс сийрэг байсан учир суурийг тогтвортой болгох үүднээс барилгачид 3400 царс мод авчирч хөрсөнд чигжжээ. Ийнхүү сууриа бэлдсэний дараа урт гэгчийн тэгш хэмт нүсэр байгууламж байгуулсаны их танхим нь 200м урттай. Дээвэр нь ган ба шилэн хүнхэр адраас бүрдэх бөгөөд 45м өндөр, хараа булаасан бөмбөгөр шилэн орой үүсгэнэ.
Чамин метал хийц, сүрлэг нүүрэн тал, чулуу, хүрэл баримлууд бүхий энэ байгууламж бол Парисын хамгийн алдартай барилгуудын нэг юм.