Хараагүй, дүлий найздаа хөлбөмбөгийн ДАШТ “үзүүлсэн” гайхалтай найзууд


6 жил

Хүн төрөлхтөн хөлбөмбөгөөр амьсгалж буй энэ өдрүүдэд спортын гайхамшиг нь хүмүүсийн эв нэгдэл, нөхөрлөл, сайхан сэтгэлд оршдог гэдгийг баталсан үйл явдлууд хөвөрсөөр. Хелио Фонсека дэ Аражо гэгч залуугийн Youtube хуудсанд байршуулсан бичлэг үүний нэг жишээ болон магтагдаж байна. Хелио энэ сарын 23-нд Хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөж буй Бразил, Коста Рикагийн багуудын тоглолтыг өөрийн хараагүй, дүлий найздаа “үзүүлжээ”.  Хелиогийн багийн найз Карлос төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бөгөөд 14 насандаа хараагүй болжээ. Usher syndrome гэх генетикийн өвчний улмаас харах, сонсох чадвараа алдсан найздаа хөлбөмбөгийг үзүүлж, хамтдаа улсынхаа багын ялалтыг тэмдэглэж буй залуусын бичлэг сошиал сүлжээнд өнгө нэмж, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү