Бэлгэдэл: Эрчүүдэд ээлтэй, эрч хүч , эрэмгий зоригтой байдлыг бэлгэддэг. Айл гэрт аз жаргал авчирдаг 10 цэцгийн нэг.
Орчинд үзүүлэх нөлөө: Агаар чийгшүүлнэ. Агаараас ксилол , толуол , аммиак зэрэг хорт бодисууд шүүж цэвэрлэнэ. Үүнээс гадна тасалгааны энергийг сайн зохицуулж чаддаг .
Арчилгаа: Хавраас намар хүртэл цэцэглэдэг. Арчилгаанаас шалтгаалж өвөл цэцэглэх ч тохиолдол бий. Хэт том, өргөн саванд хийвэл цэцэглэхдээ муу байдаг.
Гэрэл: Нарны шууд тусгалд биш сарнисан тод гэрэлтэй орчинд илүү тохиромжтой. Нарны шууд тусгалд тавьсанаар навч шарлах, үзүүрээсээ хатаж харладаг.
Усалгаа: Чийгшилд дуртай, цэцгэнд ус хүргэлгүйгээр навчийг шүршинэ. Хөрсийг хэт хатааж болохгүй. Усалгаа ихэдвэл үндэс ялзарч , навч шарлах учраас усалгааг зөв тохируулах нь чухал. Усалгааны дараа сууринд тунасан илүүдэл усыг дор бүр нь асгана.
Бусад: Хавар зуны улиралд хоёр удаа бордож болно. Хавар годонхойг шилжүүлэн суулгадаг. Үндсээр бут хуваах байдлаар үрслүүлдэг. Халаагуур болон чийгшүүлэгч хажууд ойр тавьж болохгүйг анхаараарай.