Аугаа барилгууд: Их Британийн Парламентын ордон


6 жил

Их Британий Парламентийн ордон буюу Вестминстерийн ордонг барих ажил өмнөх барилга нь түймэрт бүрэн сүйдсэний дараа эхэлжээ. Нэр хүндтэй шинэ барилгын загвар зохиох тэмцээний ялагч нь туршлагатай архитектор Чарьлз Барри байсан агаад түүний ялалтанд залуухан хамтрагч А.В.Н. Пюжиний бишрэм зургууд хувь нэмрээ оруулсан юм. Дотоод болон гадна заслын загварт Пюжин асар их хувь нэмэрээ оруулсанч барилга баригдсан 30 жилийн хугацаанд тэдгээр нь нэлээд хувьсан өөрчлөгджээ.

 

Нүсэр барилгын хэдэн зуун өрөөг архитекторууд ямхын нарийвчлалтай төлөвлөжээ. Ноёдийн болон Иргэдийн төлөөлөгчдийн мэтгэлцээний танхим , үүдний хэсэг гэсэн аварга том танхимуудыг цэлгэр уужим Төв үүдний хоёр талд бөөрлүүлэн байрлуулжээ. Тэдгээрийн нэгнийх нь үзүүрт Ноёдийн танхимын хажуу талд Вангийн галерей хэмээх аварга том төрийн хүлээн авалтын өрөө бий. Бөөрлөсөн өрөөнүүдээс үй олон хонгил Парламентын гишүүдийн өрөө, хорооны өрөө, үйлчилгээний өрөөнүүд рүү хөтлөнө.

Барилгад архитекторууд тухайн цагийнхаа хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан агаад агааржуулах систем нь цаг үеээсээ түрүүлсэн байлаа.

Тухайлбал хараа булаасан жижиг цамхгуудын нэлээд нь агааржуулах хоолойн ам ажээ.

 Эл барилгыг бусдаас онцгой болгож буй эмжээр, ханын цаас, тавилга, хаалганы бариул бэхний тулгуур зэрэг үй олон чимэглэлийн нарийвчлалуудыг зохиосон хүн нь тухайн цаг үеийн Гот дахин сэргэлтийн урсгалын тэргүүлэгч дизайнер Пюжин юм. Түүний ур чадварийг хамгийн дээд зэргээр харуулдаг хамгийн гоё чимэглэлтэй дотоод засал нь Хувцасны өрөө, Лордуудын танхим хоёр бөгөөд энд тэрээр алтадмал баялаг модон эдлэлийг гүн-улаан бүрээс, зөөлөвчүүдтэй хослуусан нь тун ч тансаг бахдам мэдрэмж төрүүлэх ажээ.

Ийм тансаг дотоод заслууд Барри барилгын ерөнхий загварын уралдаанд түрүүлсэн ч Пюжин загварт нь амь оруулж, эл барилгыг үндэсний бэлгэ тэмдэг болгосон гэдгийг сануулдаг юм.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү