Энэ сарын 18-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп зарлиг гаргаж, Америкийн армийн 6 дахь төрөл болох Сансрын армийг даруй бэлтгэн байгуулахыг Батлан хамгаалах яамандаа үүрэг болгожээ. Цагаан ордны мэдээлснээр, мөн өдөр Сансрын үндэсний комиссын хуралд Д.Трамп, Сансрын арми бэлтгэн байгуулахыг Батлан хамгаалах яамандаа даалгаж, "тусгай ч гэсэн эрх тэгш" хэмээх үгээр ирээдүйн сансрын арми ба агаарын цэргийн харьцааг тодорхойлсон байна.
Одоогоор АНУ-д хуурай замын, агаарын, тэнгисийн, тэнгисийн цэргийн десантийн анги, тэнгисийн эргийн цагдаа гэсэн таван төрлийн арми байгаа ажээ. Д.Трамп урьд нь сансрын арми байгуулах тухай олонтаа дурдаж байсан юм. Тэрээр сансар огторгуй нь эх газар, агаар мандал, тэнгис далайтай нэгэн адилаар байлдах салбар юм гэж үздэгээ нуудаггүй.
Конгрессийн зарим гишүүн энэ санаачилгыг дэмжсэн боловч эргэлзээ дагуулсаар байгаа ажээ. Юутай ч Д.Трамп "Сансрын бодлого заавар-3"-т гарын үсэг зурснаар сансрын арми байгуулах зорилгодоо нэг алхмаар ойртлоо.