Оросын парламентын гишүүн ДАШТ-ий үеэр сэкс хийхийг уриалав

Оросын парламентын гишүүн ДАШТ-ий үеэр сэкс хийхийг уриалав


6 жил

   Өнгөрсөн Лхагва гарагт ОХУ-ын парламентын доод танхимын гишүүн, Гэр бүл, Эмэгтэйчүүд, Хүүхдийн асуудал хариуцсан байнгын хорооны дарга Тамара Плетнева орос бүсгүйчүүдийг хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр гадаадынхантай дотносохгүй байхыг уриалж байсан билээ.

Тэр бүр болохгүй бол ядаж “арьсны өнгө ижил” хүнтэй сэкс хийвэл дараа нь төрөх хүүхдийн хувь заяанд эерэг нөлөөтэйг зөвлөж байв.

Плетневагийн хэлсэн үгийг арьс өнгөөр ялгаварлах үзлийг ил тод сурталчилж байна хэмээн хүмүүс шүүмжилж байгаа.

Тэгвэл үүнээс нэг өдрийн дараа Пүрэв гарагт Оросын парламентын өөр нэг гишүүн Михайл Дегтярев Плетневагийн хэлсэн үгнээс эсрэг мэдэгдэл хийжээ.

Тэр “ДАШТ-тэй холбоотой олон хайрын түүх бий болж, олон улс орноос ирэгсэд хоорондоо дурлалцаж, олон хүүхэд төрж байвал сайн” гэж ТАСС агентлагт ярьсан байна. Түүний мэдэгдэл Плетневагийн хэлсэн үгийг цайруулж, зохион байгуулагч орон руу чиглэсэн шүүмжлэлийг зөөлрүүлэх зорилготой гэж зарим хүмүүс таамаглаж байгаа юм.

Дегтярев “Одооноос олон жилийн дараа тэдгээр хүүхдүүд эцэг эхийнх нь хайрын түүх ОХУ-д болсон ДАШТ-ээс эхлэлтэй гэдгийг дурсан санасаар байх болно” гэж ярьжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа ОХУ-ын эрх баригчид арьс өнгөөр ялгаварласан гэх Плетневагийн үгэнд тайлбар хийхээс зайлсхийж байна. Тухайлбал Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ тухай асуухад тэр “Энэ бол манай Орос бүсгүйчүүдийн өөрсдөө шийдэх хэрэг. Тэд бол дэлхийн хамгийн сайхан эмэгтэйчүүд” гэхээс өөр зүйл хэлээгүй байна.

 

Эх сурвалж: ТАСС, The Guardian

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү