Өнөөдөр орой Хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолт зохион байгуулагч ОХУ болон Саудын Арабын үндэсний шигшээ багийн хооронд болно.
Тэгвэл Санкт Петрбургийн Эрмитажид амьдардаг, Ахилл нэртэй үзмэрч муур өнөөдрийн тоглолтын ялагчийг Оросын баг гэж таасан байна.
Уг муур өнгөрсөн оны Оросын Конфедерацийн цомын тэмцээний олон тоглолтын ялагчийг зөв тааж алдаршсан ажээ.
Зохион байгуулагчид Орос болон Саудын Арабын далбаатай тавагнууд дээр хүнсийг нь тавьж сонгуулахад Ахилл муур хэсэг эргэлзсэний эцэст ОХУ-ын далбаатай тавгийг сонгосон байна.
Муур хэр зөнч болохыг оройн тоглолтоос харах үлдлээ.