Хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдэг болсон түүнийг Бразилын 12 дахь тоглогч хэмээн хочилдог Кловис Акоста Фернандесийн гэгээн дурсгалыг хүндэтгэж түүний хүүхдийг дэлхийн аварга тэмцээнийг зорих болжээ.
Кловис Акоста Фернандес бүхий л амьдралынхаа турш хөлбөмбөгт хайртай байсан нэгэн. Тэрээр Бразилын шигшээ багийн 150 гаруй тоглолтыг үзэхээр дэлхийн 60 гаруй улсад зочилж байсан юм. Фернандес есөн жил хорт хавдартайгаа тэмцсэн ч 2015 онд 60 насандаа таалал төгссөн.