Москваг чимсэн графит зурагнууд

Москваг чимсэн графит зурагнууд


6 жил

ОХУ-д зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-нд зориулан бүтээсэн Москвагийн Солженицына гудамжны орон сууцны барилгыг нэгэн өвөрмөц бүтээлээр тэр чигт нь чимжээ.

мнө нь хоосон хана байсан тус байгууламжийн нүүрэн хэсэгт ‘Авенжерс’ киноны төмөр хүн, хүн аалз, ахмад америк, гайхамшигт эмэгтэй гэх супер баатруудыг хөл бөмбөг тоглож байгаагаар дүрсэлсэн нь Москвагийн гудамжаар аялж буй жуулчдын анхаарлыг багагүй татах болжээ.

Өөр нэгэн сонирхол татаж буй граффит нь Маршал Жуковын өргөн чөлөөнд зурсан бүтээл байлаа. Хүүхдүүд хөлбөмбөг тоглож байгаагаар дүрсэлсэн агуулгатай энэхүү граффит  мөн л сонирхол татаж байсан юм. Эдгээр 2 зургийг гудамжны хэмээх тодотголтой урлагийн шилдгүүд болох Аргентиний уран бүтээлч Мартин Рон зурсан юм. Уран бүтээлчид Москва хотод болох гудамжны урлагийн фестивалд энэ бүтээлээрээ оролцох аж. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү