АНУ, Хойд Солонгосын удирдагчдын анхны түүхэн уулзалт өнөөдөр Сентоза арлын Капелла зочид буудалд эхэлсэн. Уулзалтад оролцохоор хоёр орны удирдагчид ням гарагт Сингапурт очсон. БНАСАУ-ын удирдагч даваа гарагийн үдэш Сингапурын гудамжаар зугаалж, тус Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан, Боловсролын сайд Он Ю Кун нартай селфи зураг авахуулсан нь цахим орчинд хамгийн их хандалт аваад байна.
