АНУ-ын нисэх хүчний F-15 сөнөөгч онгоц Японы Окинава арлын эрэг орчимд сүйрчээ. "Киодо" агентлаг энэ талаар мэдээллээ. Онгоцны нисэгч шидэгчээ ашиглан амь гарсныг Японы өөрийгөө хамгаалах хүчнийхэн, далайчид аварсан байна.
Сөнөөгч онгоц Окинава дахь АНУ-ын цэргийн бааз Кадэнээс хөөрөөд удаагүй байхдаа, Наха хотоод 80 км-ийн зайд задгай тэнгист унасан аж.