Японд 57,000 орчим жолоочоос сэтгэцийн эмгэг илэрчээ

Японд 57,000 орчим жолоочоос сэтгэцийн эмгэг илэрчээ


6 жил

Япон улсын хүн амын хөгшрөлт нийгэмд олон сөрөг үзэгдэл бий болгож байгаагийн нэг нь автомашин эзэмшигч өндөр настнуудын асуудал юм.

 

Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар сүүлийн 12 сарын хугацаанд жолооний үнэмлэхээ шинэчлүүлсэн 75-аас дээш настай ахмадуудын 57,000 орчмоос нь сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тухай албаны мэдээлэлд өгүүлжээ.

Дээр дурдсан хугацаанд нийтдээ 2 сая жолооч үнэмлэхээ сунгуулахдаа сэтгэцийн эрүүл мэндийн сорилд орсон юм байна. 

Тэдгээрээс 1,900 ахмадын жолооны эрхийг цуцалж, 16,000 нь сайн дурын үндсэн дээр жолоо барих эрхээсээ татгалзсан гэж цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Өнгөрсөн онд Японд замын осол эндэгдэл хамгийн бага түвшинд байсан ч өндөр настан жолооч нарын үйлдсэн хэргүүд санаа зовоох түвшинд хүрсэн байна.

Тэдний дунд хурдасгагч (хааз), тормозоо андуурч гишгэх, уулзвараар нэвтрэхдээ дохио анзаарахгүй байх, буруу замаар орох зэрэг асуудлууд байнга гарах болсон юм.

Өнгөрсөн сард 90 настай эмэгтэй улаан гэрлээр орж, нэг явган зорчигчийн амийг хөнөөсөн хэрэг Токиод гарсан байна. Энэ ослоос гурван хүн бэртсэн юм. Мөн тавдугаар сард Японы баруун өмнөд нутагт 70 гаруй настай эмэгтэй машинаар эмнэлгийн хүлээлгийн хэсэгт дайрч орон 13 хүнийг бэртээжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 83 настай эмэгтэй Токиогийн ойролцоо хоёр явган зорчигчийг мөргөж амийг нь хөнөөсөн юм.

Өнөөдөр Японд 4.6 сая хүн сэтгэцийн ямар нэг эмгэгтэй амьдарч байгаа бол энэ тоо 2025 онд 7.3 саяд хүрнэ гэж тус улсын эрүүл мэндийн яам тооцоолжээ. Энэ нь тус улсын 65-аас дээш настай иргэдийн 20 хувь болох юм.

 

Эх сурвалж: The Guardian

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү