Сингапурт талуудын уулзалт амжилттай болбол Д.Трамп Умард Солонгосын удирдагчийг АНУ-д урьж болох юм гэж хэлснийг CNN мэдээлэв.
БНАСАУ-ын удирдагчийг АНУ-д урих уу гэсэн асуултад “Хэрэв манай хэлэлцээр амжилттай явагдвал тийм байж болно” хэмээн Трамп хариулав. Мөн тэр нэмж, “Хэрэв Ким уригдан очвол түүнтэй Цагаан ордонд уулзана” гэжээ.Д.Трамп өчигдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай хийсэн уулзалтынхаа дараа сэтгүүлчидтэй уулзахдаа ингэж мэдэгджээ.