Ким Кардашианы хүсэлтийг Доналд Трамп хүлээн авчээ

Ким Кардашианы хүсэлтийг Доналд Трамп хүлээн авчээ


6 жил

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп долоо хоногийн өмнө Ким Кардашиан Уэсттэй шоронгийн шинэчлэлийн талаар уулзжээ. Тэрээр Трамп 63 настай хар тамхины хэргээр насаараа хоригдох ял авсан Элис Мэри Жонсоны ялыг хөнгөлхөөр болжээ. Жонсон хар тамхи хадгалсан, хуйвалдаанд оролцсон хэргээр 21 жилийн ялыг эдлээд байгаа ч удахгүй шоронгоос суллагдахаар болсон байна.

Цагаан ордноос мэдээлснээр Жонсон хийсэн хэргийнхээ хариуцлагаа ухамсарлаж, өөрийгөө хүмүүжүүлэхийн төлөө шаргуу хичээсэн. Нийгэмд өрөө төлж, өөрсдийнхөө сайн сайхны төлөө хөдөлмөрлөдөг хүмүүст хоёр дахь боломж олгох хэрэгтэй гэжээ.

Кардашиан Уэст твиттер хуудаснаа “Хамгийн сайхан мэдээ. Энэ үйл явдал хоёр дахь боломжийг хүртэх эрхтэй бусад хүмүүст итгэл найдвар бэлэглэнэ” хэмээн жиргэж, ерөнхийлөгч Трамп, зөвлөх Жаред Кушнерт талархлаа илэрхийлсэн байна.

Барак Обамаг найман жилийн хугацаанд алба хашихад Жонсон гурван удаа хүсэлт тавьсан ч татгалзсан юм. Шүүх энэ хэрэг нь хүчирхийлэл, гэмт хэрэгтэй холбоотой хар тамхины асуудал тул ял хөнгөлөх хүсэлтийг үгүйсгэж байсан. Тийм ч учраас Обама энэ асуудалд оролцоогүй аж.  

Эх сурвалж: CNN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү