Анар жимснээс болж нэгэн эмэгтэй нас баржээ

Анар жимснээс болж нэгэн эмэгтэй нас баржээ


6 жил
 

Австралийн нэгэн эмэгтэй хөлдөөсөн анар жимснээс болж гепатитийн вирусээр халдварлаж нас барсан байна. Албаны мэдэгдэж байгаагаар тус бүтээгдэхүүн нь Австралийн Creative Gourmet гэх компанийн ууттай хөлдөөсөн анар жимснээс халдвар авсан болохыг илрүүлж нэн даруй ард иргэддээ анхааруулжээ. Үндэсний хэмжээнд А гепатитийн вирус илэрсний 24 нь уг бүтээгдэхүүнтэй холбоотой байжээ.

Мэргэжилтнүүд Австралийн өмнөд хэсгийн орчмын дэлгүүр, маркетүүдад зарагдаж байгаа анар жимсний бүтээгдэхүүнүүдэд шалгалт хийсэн байна.

Египетэд ургасан анар жимс нийт 2000 уут зарагдсан байна.

Өмнөд Австралийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн “ Хугацаа нь дууссан, он сарыг нь өөрчлөөд эргүүлээд зах зээлд гаргадаг бүтээгдэхүүнээс болж нэг хүн нас барлаа” гэжээ.

Элэгний А вирус нь Гепатитийн А вирусаар дамждаг элэгний хурц халдварт өвчин болно. Гол дамжих эх үүсвэр нь бие засаад гараа угаагаагүй А вирустай хүн орчноо бохирдуулснаас, мөн идэх юм, савтай уух юм ам дамжуулахад халдварладаг байна. 

ЭХ СУРВАЛЖ: BBC 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү