Тайландын далайн эрэгт хар далайн гахай гялгар уутаар огиулж үхсэн байна

Тайландын далайн эрэгт хар далайн гахай гялгар уутаар огиулж үхсэн байна


6 жил

Тайландын өмнөд хэсэгт 80-аад гялгар уут залгисан хар далайн гахай үхжээ. Амьтан судлаач мэргэжилтнүүд түүнд туслахыг оролдож байх хойгуур хар далайн гахай 5 гялгар уутаар огиулсан байна. Ойролцоогоор 8 килограмм жинтэй гялгар уут амьтны ходоод, хоолойд тээглэж, үүний улмаас далайн гахай хоолоо олж идэх, боловсруулах боломжгүй болсон байна.

Далай судлаач Тон Тамронгавасатын хэлснээр, далайн гахай гялгар уут залгиснаас болж хоолоо олж идэх боломжгүй болсноор үхжээ. “Таны ходоодонд 80 ширхэг гялгар уут орвол та өөрийгөө үхсэн гэж бодох хэрэгтэй” тэрбээр хэлсэн байна. Тайландад жил болгон гялгар уутны хог хаягдлаас болж 300-аад далайн ан амьтан, үүний дотор далайн гахай, яст мэлхий, халим үхдэг байна. Хятад, Индонези, Филиппин, Вьетнам, Тайланд нь хүрээлэн буй байгаль орчныг маш ихээр бохирдуулагч орны тоонд ордог, гялгар уутны хог хаягдлын тэн хагас нь дээрх 5 оронд ногддог.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор: энэ тал дээр нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол 10 жилийн дараа гэхэд далай тэнгист хаясан гялгар уутны хог хаягдлын хэмжээ 3 дахин нэмэгдэх юм байна. Хар далайн гахай нь 8 метр урт, 3 тонн жинд хүрдэг том амьтан юм байна. Сүргээр амьдарч, асар хол зам туулж амьдардаг ийм амьтан юм байна.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү