Газрын дундад тэнгист 46 хүн амиа алджээ

Газрын дундад тэнгист 46 хүн амиа алджээ


6 жил
Өнгөрсөн бямба гарагт Европ тивийг зорьсон Тунис болон Африкийн бусад орноос гаралтай  цагаач нарын сууж явсан завь Газрын дундад тэнгист живжээ. Тунисын Батлах хамгаалах яамны сайд мэдээлснээр, Тунисын зэвсэгт хүчний аврагчид болон эргийн хамгаалалтын албан хаагчид 68 хүний амийг аварч чадсан хэдий ч 46 хүн амиа алдсан байна. 

Мөн Газрын дундад тэнгисийн Туркийн баруун өмнөд хэсгийг хүрээлсэн эрэг орчимд ням гарагт мөн нэг завь осолдож, 6 цагаач аврагдсан боловч 9 хүн харамсалтайгаар амиа алдсан хэмээн мэдээллээ.


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү