Гайхамшигтай үзүүлбэр үзүүлсэн Австрийн акробатчид хөтлөгч Тайра Бэнксийн алтан баззерыг хүртжээ.
Тавдугаар сарын 29-ний өдөр эхэлсэн "Авьяаслаг Америкчууд" шоуны 13 дахь улирлын анхны дугаарт 8-39 насны хүүхэд залуусаас бүрдсэн "Zurcaroh" хэмээх акробатчидын хамтлаг оролцож анхны алтан баззерын эзэд болсон байна.
Тэдний аюултай үзүүлбэр, албан баззер дарах үеийн сэтгэл хөдөлгөм мөчийг дараах бичлэгээс үзээрэй.
Тус шоу долоо хоног бүрийн мягмар гарагт NBC телевизээр цацагдаж байгаа аж.