Өнгөрөгч амралтын өдөр болсон Аваргуудын лигийн энэ оны аваргын төлөөх тоглолтод Ливерпүүл, Реал Мадрид багууд учраа таарч тоглосон билээ. Тус тоглолтод Ливерпүүлийн хаалгачаар гарч тоглосон герман хаалгач Лорис Кариус маш хайнга алдаа гаргаж эсрэг багийн довтлогч Карим Бенземад гоол бэлэглэсэн бөгөөд уг гоол дэлхийн хамгийн тэнэг гоолоор тодорч, гоолыг бэлэглэсэн хаалгач дэлхийн хамгийн тэнэг хаалгачаар нэрлэгдэв. Ливерпүүл баг уг тоглолтод 1-3 харьцаагаар хожигдсон ба Кариусын алдаанаас болж 2 гоол орсон юм.
