Трамп Ким Жон Унтай хийх уулзалтаа ЦУЦАЛЛАА

Трамп Ким Жон Унтай хийх уулзалтаа ЦУЦАЛЛАА


7 жил

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийхээр төлөвлөж байсан уулзалтаа цуцалжээ. 

Тэрбээр энэ цаг үед энэ уулзалт тохиромжгүй гэсэн байна. Трамп "Зургаадугаар сарын 12-ны өдөр Сингапурт болох дээд хэмжээний уулзалт болохгүй" гэжээ.

Ким Жон Унд илгээсэн захидалдаа тэрбээр энэ уулзалтыг тэсэн ядан хүлээж байснаа хэлээд, саяхан Умард Солонгосын зүгээс гаргасан мэдэгдэлд их уур бухимдал, дайсагнал мэдрэгдэж байсан учраас уулзалтыг цуцлахаар болсон тухай дурджээ. Тэрбээр Ким Жон Унтай хэзээ нэгэн цагт уулзахыг хүсч буйгаа мөн илэрхийлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү