Наснаасаа залуу харагдахын тулд эдгээрийг хийгээрэй

Наснаасаа залуу харагдахын тулд эдгээрийг хийгээрэй


7 жил

Хөгшрөлтийг зогсоох боломжгүй ч бүхий л насны хүмүүс залуу харагдах боломжтой.

Бусдад таатай сэтгэгдлийг төрүүлэх, сайхан төрхийг бүтээх нь таны бодсоноос ч амархан. Ингээд наснаасаа залуу, овор багатай харагдуулдаг энгийн аргуудыг таницуулья. 

Цэх суух

Цэх алхдаг, тэгш мөртэй хүмүүс өөртөө итгэлтэй, залуу харагддаг. Мөн таны эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд ингэж алхаж, суух нь сайнаар нөлөөлдөг. Нас ахисан ч тэгш нуруутай байхын тулд иогын дасгалыг залуугаасаа хийж, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй.

Үсээ урт ургуул эсвэл богино дэгжин засалтаар тайруул

Эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх зүйл нь сайхан үс байдаг. Нас ахих тусам энгийн байдлаар үсээ задгай тавих, шууж боох нь зохимжгүй хайнга харагддаг. Тиймээс үсээ урт ургуулах аль эсвэл дэгжин тайралттай богино засалтыг сонгох нь таныг жавхаалаг, залуу харагдууахад тустай.

Инээмсэглэл

Сайхан инээмсэглэлийн үндэс бол сайхан шүд. Хэрэв танд шүдний асуудалтай бол 40 нас гараад заавал янзлуулаарай. Мөн стрессээс сэргийлэн сэтгэл санаагаа тайван байлгах нь чин сэтгэлээсээ инээмсэглэн амьдралаас аз жаргалыг мэдрэх гол түлхүүр юм шүү.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү