Турахыг хүсч буй хүмүүстээ зориулж төгс оройн хоол болох алимтай таргийг санал болгож байна. 100 граммд ердөө 48.74 ккал илчлэг агуулдаг бөгөөд жингээ хаяхыг хүссэн хүн бүрт тохирдог.
Орц (3 порцоор):
Тараг – 400 гр
Алим – 3 зүсэм
Нунтаг шанцай – амталгаагаар
Зөгийн бал– 2 хоолны халбага
Бэлтгэх арга:
Алимаа хальсалж, жижиг хэмжээгээр үрүүл дээр үрээд хүйтэн тарган дээрээ хийнэ.
Холигчинд хийж эргүүлнэ.
Дээр нь бага зэрэг шанцайны нунтаг болон 2 халбага зөгийн балаа хийгээд дахин эргүүлнэ.
Шилэн аяганд хийгээд л болоо!