"Volvo" компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан машин бүтээжээ

"Volvo" компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан машин бүтээжээ

7 жил

Эмэгтэйчүүдэд тун муу анхаарал хандуулдаг гэдгээрээ "Volvo" компани байнга шүүмжлэлд өртдөг. Харин энэ удаа зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан автомашин зохион бүтээсэн нь олны анхаарлыг татаад байна. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдэд гэж онцолсон юм бол?

Эрчүүд эмэгтэйчүүдийг 100 хувь бүрэн дүүрэн ойлгодог гэхэд бэрх билээ. Тиймээс "Volvo" компанийнхан энэхүү автомашиныг үйлдвэрлэх явцад эмэгтэйчүүдийг оролцох ёстой хэмээн үзсэн байна. Бүсгүйчүүд өөрсдийн санаа бодлыг нэмэрлэснээр “Зөвхөн эмэгтэйчүүдэд” гэх тодотголтой уг машин бүтжээ. 

Женевийн авто үзэсгэлэн жил бүрийн гуравдугаар сард болдог бөгөөд Олон улсын эмэгтэйчүүдийн баяртай давхацдаг билээ. Уг үзэсгэлэнгийн үеэр шинэ автомашины төслийг танилцуулсан нь үнэндээ бүсгүйчүүдэд барьсан сюрприз байв. "Volvo"-гийнхон 2001 онд уг автомашины загварыг гаргасан байна. 

Энэ цагаас эхлэн тэд эмэгтэйчүүдэд зориулсан автомашин үйлдвэрлэх ажилдаа ханцуй шамдан оржээ. Машиныг зөвхөн эмэгтэйчүүдийн хүсэл, хэрэгцээнд тааруулан үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог.  YCC гэдэг нь “Your Concept Car” гэсэн утгатай. 

Дөрвөн хүний суудалтай уг автомашин нь ирээдүйг зөгнөсөн загвартай  болох нь харагдаж байна. Урд талын хэсэг нь салдаг. Гэхдээ үүнийг зөвхөн тусгай засварын газар хийх боломжтой бөгөөд 218 морины хүч чадалтай юм байна. Машины маслыг 50 мянган км тутамд солих шаардлагатай аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү