Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийнхан 30 жилийн ойгоо угтаж “Хайрла” тоглолтоо үзэгчиддээ зориулахаар товоо зарлалаа. Дуу долоохон нотноос бүтэхдээ "Хайр"-ыг улам аугаа бүр ч хүчтэй илэрхийлж чаддаг учраас тэд алс холд байсан ч дуу хуураар бие биенийхээ сэтгэл зүрх,хайрыг мэдэрч чаддаг хэн бүхнийг Бие биеэ “ХАЙРЛАГТУН” хэмээн "Харанга"-аа дэлдэхээр бэлджээ.
“Харанга” хамтлагийн “Хайрла” тоглолт ирэх зургаадугаар сарын 8, 9-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагт болох юм байна.