“Global Innovation Index” байгууллага дэлхий даяар явуулсан судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Тус байгууллага дэлхий улс орнуудын инновацийн түвшинг тогтоохоор 2007 оноос хойш олон улсын томоохон байгууллага болон их сургуультай хамтран ажилласны дүнд уг дүнгэ танилцуулсан юм. Ингэхэд Монгол Улс инновацийн түвшингээр 67, эрдэмтэд болон инженерүүдийнхээ чадамжаар 137 орноос 61 дүгээр байр эзэлсэн бол инновацийн потенциалаараа 148 орноос 52 дугаар байрт жагсав.
Тэгвэл инновацийн потенциалаар манай ойрын хөршүүд болох Хятад Улс 22, ОХУ 45, Казахстан 78 дугаар байр тус тус эзэлжээ. Харин эрдэмтэд болон инженерүүдийнхээ чадамжаар Хятад 29, Орос 49, Казахстан 65 дугаар байр эзлэв.