Шинжээчид энэ жил Германы шигшээ дэлхийн аварга болно гэж дүгнэлээ

Шинжээчид энэ жил Германы шигшээ дэлхийн аварга болно гэж дүгнэлээ


7 жил

Сар хүрэхгүй хугацааны дараа ОХУ-ын нийслэл Москва хотод 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-ны хооронд явагдах энэхүү том тэмцээнд шилдэг 32 улсын шигшээ баг оролцохоос ялагчаар Германы баг тодорно гэж шинжээчид таамаглаж байна.

Швейцарийн алдарт UBS банкны тооцоолол дэлхийд хамгийн үнэн зөв гэж хэлэгддэг бөгөөд уг банкны тооцооллын загвараар Германы “машинууд” энэ удаа аварга болж, 2014 оны амжилтаа давтах гэнэ.

Харин тэдэнтэй хамгийн ойрхон өрсөлдөх баг нь Бразил болон Испанийн шигшээ баг аж. UBS банк 10 мянган загварчлалаар бодож үзсэний эцэст ийм дүгнэлтэд хүрсэн бөгөөд шилдэг 4-т Английн шигшээ баг багтах юм байна. Харин тэдний араас Франц, Бельгийн багууд жагсах бололтой.

UBS банк хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг 18 шинжээч болон редакторын дүгнэлтийг компьютерийн программд оруулан 10 мянган удаа цахим орчинд хөлбөмбөгийн тэмцээн явуулан бодож үзсэний эцэст дээрх дүгнэлтээ гаргасан аж. Түүнчлэн энэ удаагийн ДАШТ ОХУ-д болж байгаа учир Оросын баг бас дээгүүр давхих гэнэ. Ямартай ч, 4 жилд нэг удаа болдог дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын энэ наадамд германчууд аварга авах нь бараг тодорхой болж байх шиг. Тэдэнд өнгөрсөн дэлхийн аваргаар 7-1-ээр бут ниргүүлсэн Бразилийн шигшээ энэ удаад Германыг мөн л барахгүй ч хоёрт орж мөнгөн медалийн эзэд болох гэнэ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү