Төрснөөс үхэх хүртэлх хугацаанд эмэгтэй хүн бүр боломжийнхоо хэрээр үзэсгэлэнтэй байхыг хичээдэг билээ. Хэдий тийм ч эмэгтэй хүн амьдралдаа гоо сайхнаас илүү эрүүл мэнд чухал гэдгийг ойлгосон цагаасаа эхэлж өөрийн эрүүл мэнддээ анхаарч эхэлдэг.
Ерөөсөө сайхан харагдах нь эрүүл байхаас эхлэлтэй бөгөөд нэг зоосны хоёр тал гэлтэй тийм л салшгүй зүйлүүд юм.
Ингээд та бүхэндээ 40 наснаас хойш эмэгтэй хүн бүрийн хэрэглэх ёстой 7 шилдэг витамин (амин дэм)-ыг танилцуулж байна.
B12
Цус болон цусны эргэлт, түүнчлэн тархинд тун сайн учир булчинлаг эд эсийг хадгалж, хүч чадалтай байхад тусалдаг. Өдөрт 2.4 мг хэрэглэх.
Кальци
Эмэгтэйчүүд нас ахиад ирэхлээр кальциа алддаг. Эм даавар буюу эстрогений хэмжээ буурснаар биен дэх кальцийн хэмжээгээ алддаг бөгөөд үүний улмаас янз бүрийн үе мөчний өвчин, үрэвсэлтэй болох хандлагатай байдаг. Иймд өдөрт дор хаяж нэг удаа гүнжидийн үр, дүпү, сардина загас, алмонд самар, брокколи, бууцайнаас аль нэгийг хэрэглэж байгаарай.
Д витамин
Д витамин нь цусан дахь сахрын хэмжээ ихсэхээс хамгаалж, чихрийн шижин, зүрхний өвчин, хөхний хорт хавдар зэрэг өвчин эмгэг тусахаас сэргийлдэг байна. Д витамин нь кальцийг хүний биед шимэгдэхэд тусалдаг учраас энэ витамингүйгээр кальци уугаад ямар ч нэмэргүй. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр өдөрт 4000 IU (IU – Д витаминыг хэмждэг нэгж)-ээс илүү хэрэглэж болдоггүй аж.
Магни
Цусны даралтыг хэвийн болгодог шинж чанар нь судасны бүх төрлийн өвчинд тустай. Мөн түүнчлэн чихрийн шижин болон хүний биеийн аль ч хэсэгт хаван үүсэхээс сэргийлдэг. Магнийн ашиг тус үүгээр зогсохгүй, хоол боловсруулалтад ч мөн сайн.
Омега 3
Энэ тосны хүчил хүн бүрийн хоол хүнсэнд зайлшгүй байх ёстой зүйл юм. Хурдан хөгшрөх үйл явцаас сэргийлж, өөх шатааж, ой санамж буурахаас хамгаалж, зүрх судасны эрүүл мэндийг хангадаг.
Кали
Таны хэдэн настайгаас үл хамааран кали цусны даралтыг хянаж байдаг учир калийн агууламж өндөртэй хоол хүнс тогтмол хэрэглэж байхыг хичээгээрэй. Калигаар баялаг хоол хүнс хэрэглэснээр төрсний дараах цус харвалтад нэрвэгдэхгүй байх боломжтой. Кали нь гадил, амтат төмс, швейцарь манжин буюу навчит манжин, шош, сэвэг зарам гэх бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагддаг байна.
Пробиотик
Энэ нь витамин, эрдэс минералын аль нь ч биш бөгөөд үүнийг агуулсан хоол хүнсийг эмэгтэйчүүд хэрэглэхээ болих ёсгүй. Пробиотик нь эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийн ч ходоод гэдсэнд чухал үүрэгтэй. Хоол боловсруулалтыг дэмжиж, 12 нугалаа гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлдэг. Мөн жингээ барихад тустай. Пробиотик нь цагаан идээнд ихээр агуулагддаг, ялангуяа тарганд. Тиймээс эмэгтэйчүүд өдөр тутамдаа нэг аяга тараг юм уу йогурт идэх байх нь зүйтэй.