Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Үлэг гүрвэлийн төв музей “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” үзэсгэлэнгийн шинэ танхимыг өнөөдөр буюу 05 дугаар сарын 17-ны өдөр нээлээ. Энэхүү танхим нь шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсрол олгох зорилгын дор архей, протерозой, палеозой, мезозой, кайнозой эрин буюу бидний амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан ургамлын сэргээн босгосон үзмэр болон олдворуудыг дэлгэн үзүүлсэн.
2018 оны байдлаар Үлэг гүрвэлийн төв музей нь 3 танхим 40 гаруй үзмэрүүдээр олон нийтэд үйлчилж байна. Байгуулагдсан цагаас хойш:
- "Т.батаар гэртээ ирлээ"
- "Т.батаар дарханд"
- "Т.батаар ба сор үзмэрүүд"
- "Үлэг гүрвэлийн мөрөөр"
- "Цэрдийн галавын гайхамшиг"
- "Цэрдийн галавын усны амьтад"
- "Дунд төрмөлийн эрин"
- “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” зэрэг нийт 7 байнгын болон түр үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлээд байгаа билээ.