Калининград шинэ цэнгэлдэх хүрээлтэй болжээ

Калининград шинэ цэнгэлдэх хүрээлтэй болжээ


7 жил

Ирэх зургадугаар сарын 14-нд эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий  тоглолт явагдах шинэ цэнгэлдэх хүрээлэн өнгөрсөн Бямба гаригт буюу тавдугаар сарын 12-нд Калининград хотод нээлтээ хийлээ.

“Өнөөдөр бидэнд баярт үйл явдал тохиож байна. ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах шийдвэр 2010 онд гарсан. Энэ тэмцээнийг Оросын 12 цэнгэлдэх хүрээлэнгээс дэлхий дахинд шууд дамжуулах гэж байна. Калининград хотод нээгдэж буй шинэ цэнгэлдэх хүрээлэн Оросын хөлбөмбөгийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээж байна. Энэ бол ирээдүй рүүгээ хандсан, бидний хүүхдүүдэд зориулагдсан зүйл юм” хэмээн ОХУ-ын Засгийн газрын орлогч Ольга Голодец нээлтийн ажиллагааны үеэр хэллээ.

Нээлтийн ажиллагааны дараа тус цэнгэлдэх хүрээлэнд үндэсний лигийн хоёр баг буюу Калининградын “Балтика” баг Тюмений “Тюмень” багийн тоглолт болжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ ирэх зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно. Калининградын шинэ цэнгэлдэхэд зургадугаар сарын 16-ны өдөр Хорват-Нигериин баг, зурадугаар сарын 22-нд Серби-Швейцар, 25-нд Испани-Марокко, 28-нд Англи-Бельгийн багууд тоглох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү