“Voice of Mongolia” шоуны оролцогч Ц.Энгүүн хийн буугаар буудсандаа уучлал гуйв

“Voice of Mongolia” шоуны оролцогч Ц.Энгүүн хийн буугаар буудсандаа уучлал гуйв


7 жил

 “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан даруй тэдний буруутай үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл хийсэн зүйлийнхээ талаар Ц.Энгүүний аавынхаа хамтаар цахим хуудсаар дамжуулан уучлалт гуйсан бичлэг хийн тавьжээ. Уг бичлэгт Ц. Энгүүн “Би аавтай хамт хийн буугаар буудаж үзэж байгаа бичлэг хүмүүсийг их бухимдуулж, сэтгэлийг эмзэглүүлсэн байгаа. Би хүн гэмтээх, галт зэвсгийг сурталчлах гэж энэ бичлэгийг санаатай хийгээгүй. Энэ үйлдэлдээ их харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү