ОХУ-д шувууны ханиад илэрчээ

ОХУ-д шувууны ханиад илэрчээ


7 жил

ОХУ-ын нутаг дэвсгэрт шувууны ханиадны вирус илэрчээ. Оросын Мал аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байгаагаар вирус Приморскийн хязгаарт бүртгэгдсэн байна. Приморскийн дүүрэг хоорондын мал аж ахуйн лабораторид хийсэн шинжилгээгээр Новый нэртэй тосгонд байрлах “Надеждинская птица” ХХК-д шувууны ханиадны вирус илэрчээ. 

Тус аж ахуйн нэгжид хөл хорио тогтоосон ба шувууны аж ахуйн бүх шувууг устгалд оруулах болсон талаар Интерфакс агентлаг мэдээллээ.

Гэрийн болон зэрлэг шувуунаас гадна олон төрлийн амьтдад болон хүнд халдах чадвартай болохыг анхааруулжээ

Оросын мэргэжлийн хяналтын газраас шувууны ханиадны вирус нь бүтцээ өөрчлөх өндөр чадамжтай бөгөөд гэрийн болон зэрлэг шувуунаас гадна олон төрлийн амьтдад болон хүнд халдах чадвартай болохыг анхааруулжээ. 

Амьтдын эрүүл мэндийг хамгаалах олон улсын байгууллагаас мэдээлж байгаагаар шувууны ханиадны хоёр дахь давалгаа эхэлж байгаа гэнэ.

2018 оны нэгдүгээр сард Афганистан, Ирак, Камбож, Саудын Араб, Тайвань, Өмнөд Солонгос, Япон болон Өмнөд Африк зэрэг 8 улсад шувууны ханиад дэгдсэн юм.
 

2005-2012 онуудын хоорондох эхний давалгаатай харьцуулахад энэ удаа тухайн вирусын төрөл зүйлийн тоо 3 дахин нэмэгдсэн онцлогтой байна. H5N1, H5N6, H7N9 зэрэг вирус нь хүнд халдсан тохиолдолд хамгийн аюултайд тооцогдож байгаа юм.

Эх сурвалж: Вести

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү