Аугаа эх орны дайны ялалтын баярын өдрөөр цэргийн жагсаалаас гадна өөр олон арга хэмжээнүүд болдог. Үүний нэг нь Бессмертний полк буюу Үхэшгүй мөнхийн хороо нэртэй олон нийтийн жагсаал юм. Өнгөрсөн жилийн энэ жагсаалд 600 гаруй мянган хүн оролцож байсан.
Энэ жилийнхэд ч олон хүн оролц оно гэдэгт зохион байгуулагчид нь итгэлтэй байна. Энэ жагсаалыг дан ганц Москва болон Оросын хотод зохион байгуулдаггүй. Хүрээгээ улам тэлсээр байгаа. Ази Африк гээд олон оронд Дэлхийн 2 р дайнд амиа алдсан хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн зургийг нь барин жагсах болсон. өнгөрсөн онд л гэхэд Японд ийм арга хэмжээ анх удаагаа болсон. Грекийн 8 ч хотод ийм жагсаал болсон. Харин Америкийн Вашингтон Нью Йорк гээд олон хотод өнгөрсөн 7 ны өдөр үхэшгүй мөнхийн хороо нэртэй арга хэмжээг зохион байгуулсан байна. Ер нь Португали, Итали, Герман Бельги гээд олон улсад болдог болсон.
Анх шинэ өнгө аястайгаар 2011 онд үүссэнд тооцогддог. Томскийн сэтгүүлч Сергей Лапенков, Сергей Колотовкин Игорь Дмитриев нар санаачилсан. Ялалтын баярын энэ өдөр Москва хотод өдрийн 13 цагт буюу УБ ын цагаар 18 цагт баярын гол арга хэмжээнүүд эхлэх юм. Өнгөрсөн онд буюу Аугаа эх орны дайны 72 жилийн ойн өдөртэй Александровын цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу дахь Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөний дэргэдэх мөнхийн галыг асаасны 50 жилийн ой мөн давхацсан.
ОХУ-д Аугаа эх орны дайнтай холбоотой хөшөө дурсгалууд их байдгийн нэг нь энэ хөшөө юм. Энд Ерөнхийлөгчийн хорооны энэ хүндэт харуулууд цаг тутамд солигдож байдаг. Өнөө орой уламжлал ёсоор 18,55 буюу УБ-ын цагаар 23,55 минутад дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулан нэг минут дуугаа хураах арга хэмжээг зохион байгуулах юм. Харин Москвагийн цагаар 19 цагт баярт зориулсан концертууд эхэлнэ. 22 цагт буюу УБ-ын цагаар үүрийн 4 цагт л харин баярын салют буудуулахаар байна. Москва хотод л гэхэд 16 цэгээс баярт зориулсан салютыг буудуулах юм.