Ирэх сарын дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр "Первый канал", "Россия 1" сувгууд байрлуулах реламын суурь үнийг "Телеспорт" сайтаар мэдээлжээ. Эдгээр сувгуудад нэг минутын реклам тавихад тэр нь 7,5 сая рублийн үнэтэй байх гэнэ.
2014 оны Бразилийн ДАШТ-тэй харьцуулахад рекламын үнэ нэмэгдээгүй харин бага зэрэг буурчээ.
"Первый канал", "Россия 1", "Матч ТВ" сувгууд дэлхийн аваргын бүх 64 тоглолтыг үзүүлэх бөгөөд тэднийг үзүүлэх эрхийг сувгууд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 32 сая доллараар авсан байв.
Энэ удаа рекламын зуучлагч нь эдгээр телевизид Үндэсний рекламын эвлэл болж байгаа гэнэ.